Past TEDx event

TEDxSukhbaatar

Took placeOctober 4, 2026
LocationUlaanbaatar, Ulaanbaatar, Mongolia
FormatStandard
Монгол залуучууд дэлхийд дуу хоолойгоо хүргэнэ уриатай TEDxSukhbaatar арга хэмжээ нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт анх удаа албан ёсны эрхтэйгээр амжилттай зохион байгуулагдсан.

Speakers

Speakers may not be confirmed. Check the event website for the latest lineup.

  • Amar Bayasgalan

    АНУ-ын Флоридагийн Технологийн Их Сургуулийн төгсөгч Б.Амар нь Сингапурт нисэхийн инженерээр суралцсан. Мөн АНУ-д механик инженерээр суралцахдаа нисгэгчийн ангид давхар суралцаж, нисгэгчийн хувиар олон удаа нислэг үйлдэж байсан туршлагатай. Харин тэр өнөөдөр Монгол Улсын дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхийн төлөө өөрийн мэдлэг, чадвараа зориулан ажиллаж байна. Тэрээр TEDx-ийн тайзан дээрээс үзэгчдэд өөр өөр салбаруудаас олж авсан мэдлэг, үнэ цэнтэй санаагаа харамгүй хуваалцах болно.

  • Ariunbold Oyunchimeg

    "Дэлхийн Морин Хуурын Төв Цогцолбор" соёлын аялал жуулчлалын төслийн удирдагч О.Ариунболд. Үндэсний өв соёлд тулгуурласан Монгол брэндүүдийг хөгжүүлдэг энтрепренер тэрээр “One Gram” хуримтлалын аппликэйшныг санаачлан хөгжүүлж, 150 мянга гаруй хүнд хуримтлалын боломжийг таниулж чадсан нийгмийн эерэг нөлөөлөгчдийн нэг юм. 10 мянган морин хуурчийг нэг дор нэгтгэн, Гиннесийн дэлхийн рекорд тогтоох оролдлогыг санаачлан эхлүүлсэн О.Ариунболд TEDx-ийн тайзнаас олон үнэ цэнтэй санааг хуваалцах болно.

  • Ariundelger Dechinkhuu

    Загвар зохион бүтээгч Д.Ариундэлгэр. Тэрээр Үндэсний их баяр наадам, Марко Поло дорнын мюзикл түүхэн жүжиг, "Ромео Жульетта", "Rio-2016" олимпын наадам зэрэг үндэсний болон олон улсын томоохон арга хэмжээнүүдийн хувцас, дизайныг хариуцан ажилласан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, уран сэтгэмжтэй, Монголын шилдэг дизайнеруудын нэг юм. Түүний ажилласан томоохон төслүүдийг дурдаад байвал дуусахгүй. Тэрээр зөвхөн Монголдоо бус Англи, БНХАУ, ОХУ зэрэг гадаадын улс орнуудын төслүүдэд ажилласан арвин туршлагатай эрхэм юм. Үндэсний урлагийн их театрын түүхэн барилгын зураг төслийг гардан гүйцэтгэсэн Д.Ариундэлгэр TEDx-ийн тайзан дээрээс өөрийн түүх, амьдралын туршлага, шинэ санааг хуваалцах болно.

  • Batkhuu Dashnyam

    Баруун Вашингтоны их сургуулийн төгсөгч, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны Ерөнхийлөгч Д.Батхүү. Түүний удирддаг MASA буюу Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо бол АНУ-д боловсрол эзэмшсэн Монголчуудыг нэгтгэж, тэдний мэдлэг, туршлага, манлайллыг Монголын хөгжилд чиглүүлдэг томоохон нэгдэл юм. Д.Батхүү энэхүү том айлыг удирдаж, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон төсөл, хөтөлбөрийг удирдан ажиллаж яваа манлайлагч залуу юм. Манлайлал, көүч, төслийн удирдлага, стратеги төлөвлөгөө боловсруулах, зөрчлийг шийдвэрлэх, багийн ажиллагааг сайжруулах, дээшлүүлэх чиглэлээр ажилладаг тэрээр TEDx-ийн тайзан дээрээс залуучуудад олон үнэ цэнтэй боломж, санааг хуваалцана.

  • Chantsaldulam Baatar

    Бидний сайн мэдэх "Urgana" брэндийг үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам. Тэрээр 1669 оноос уламжилсан Монголын уламжлалт анагаах ухааны өвийг залгамжилж буй 10 дахь үеийн өв тээгч юм. Б.Чанцалдулам уламжлалт жор, түүхий эдийн мэдлэгийг орчин үеийн судалгаа, үйлдвэрлэлийн стандарттай холбон байгальд ээлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр ажилладаг нийгмийн манлайлагч бүсгүйчүүдийн нэг юм. Усны зөв хэрэглээ, хүүхдийн эрүүл мэнд, эмийн ургамал ба газрын хариуцлага, Монголдоо үйлдвэрлэв шошго, 300 малчин өрхийг нийлүүлэгч болгох зэрэг нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсэн Б.Чанцалдулам илтгэгчийн үнэ цэнтэй санааг сонсоорой.

  • Chinbuyan Tuvshintur

    TEDxSukhbaatar олон улсын арга хэмжээний хамгийн залуу илтгэгч Т.Чинбуян. Абсолют Элит ахлах сургуулийн төгсөгч, гоцлол болон 2-р хоолойн хөгжимчин, морин хуурч, "YIMO" Олон улсын математикийн олимпиадын Тэргүүн байр, хүнсний хог хаягдлыг ашиглан шингэн бордоо хийх, 6 цагийн дотор бордооны бэлдэц гаргах төхөөрөмж бүтээх төслийн үүсгэн байгуулагч зэргээр түүний амжилтыг дурдаад байвал дуусахгүй. Тэрээр TEDx-ийн тайзан дээрээс өөрийн амьдралд тулгарсан хүндхэн сорилтыг хэрхэн даван туулсан тухайгаа маш сонирхолтойгоор өгүүлэх болно.

  • Enkhshur&Munkhshur Narmandakh

    Оюуны спортын Дэлхийн хошой аварга, Гиннесийн амжилтын эзэн, Олон Улсын Их Мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин цолтой оюуны спортын ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр. Хамгийн анхны эмэгтэй Дэлхийн Аварга, Хамгийн залуу Дэлхийн Аварга, Хамгийн анхны хошой эмэгтэй Дэлхийн Аварга, Ой тогтоолтын спортын анхны Гиннесийн дээд амжилтын эзэд, Ази тивийн анхны эмэгтэй Аварга гэх мэт олон "Анхны" гэх тодотголтой амжилтын эзэд билээ. Ихэр тамирчид маань Монгол Улсад зохион байгуулагдаж буй TEDx-ийн тайзнаа хамтдаа гарч, “Анхны ихэр илтгэгчид” хэмээх онцгой түүхийг бүтээсэн. Бахархал дүүрэн тамирчид TEDx-ийн тайзан дээрээс хичээл зүтгэл, авьяас, тууштай байдлын тухай олон сонирхолтой түүхийг хуваалцах болно.

  • Mandakh Ganzorig

    АНУ-ын Калифорнийн Их Сургуульд санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, сургагч багш Г.Мандах. Тэрээр Монгол Улсын уул уурхай, үйлдвэрлэл, барилга, боловсрол, санхүү зэрэг олон салбарт ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан нэгэн. Өдгөө байгууллага болон хувь хүмүүст удирдлагын зөвлөгөө, коучингийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. TEDx-ийн тайзнаа тэрээр өөрийн мэдлэг, туршлагаас сонирхолтой санаа, үнэ цэнтэй агуулгыг хуваалцана.

  • Telmen Gerelt

    "The Apprentice Mongolia" шоу нэвтрүүлгийн шүүгч гэдгээр нь олон нийт Г.Тэлмэнг андахгүй. Дэлхийд алдартай Самсунг компанид мэргэжлийн дадлага хийж, LG компаниас ажлын гараагаа эхэлсэн Г.Тэлмэнг Монголын цахим худалдааны анхдагчдын нэг гэж тодорхойлдог. Тэрээр Эм И Си Партнерс, Ард Кредит, Монгол Шуудан зэрэг үндэсний хэмжээний томоохон байгууллагуудыг удирдаж ирсэн арвин туршлагатай. Нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ирсэн залуу манлайлагчдын нэг Г.Тэлмэн TEDx-ийн тайзан дээрээс маш сонирхолтой сэдвээр үнэ цэнтэй санаануудыг хуваалцах болно.

  • Tugsjargal Sambuu

    Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга С.Төгсжаргал. С.Төгсжаргал Зүүн Азийн лигийн зөвлөлийн гишүүнээр ажиллахаар болсон нь олон улсын лигийн тэмцээний зөвлөлд Монгол Улсаас төлөөлөл ажиллаж буй анхны тохиолдол болж буй юм. Монголд багийн спортыг хөгжүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж буй нийгмийн шилдэг манлайлагчдын нэг тэрээр TEDx-ийн тайзнаа сагсан бөмбөгийн спортын олон аялал явдал, сорилт, ялалтын тухай сонирхолтой яриаг өрнүүлэх болно.

Organizing team